БНСУ-аас нийт 4621 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/gadaad-pasport-hartsaga1-1024x654-2020-10-14-095254-113565310.jpeg

БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн тухайгаа Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яамны консулын хэлтэс цахим сүлжээнд нийтэлжээ. 2020 оны аравдугаар сарын 08-ны пүрэв гарагийн байдлаар Консулын хэлтэс нийт 4621 иргэний өргөдлийг хүлээн авчээ.

Тодруулбал, Өргөдөл гаргасан иргэдийн 39 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 402 буюу 9 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 20 буюу 0,5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 66 буюу 1,3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 6 буюу 0.2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 4088 буюу 88 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байгаа аж.

legacy:upload/images/ni/2020/10/14/120906744_1565687383636890_1226837513046725691_o-094718-1891934040.jpeg

Эх сурвалж: Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яамны консулын хэлтэс