Орон нутгийн сонгуульд 836 нэр дэвшигч өрсөлдөж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (1)-2020-10-15-152157-299306856.jpeg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Баянхонгор аймгийн хэмжээнд 11:30 цагийн байдлаар 15.5 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 56120 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 106 хэсгийн хороо ажиллаж, санал хураах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын 41 суудалд МАН, АН-ын 82 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 418 мандатад 836 нэр дэвшигч, аймгийн хэмжээнд нийтдээ 918 нэр дэвшигч өрсөлдөж байна.