28 тонн шатахуун тээвэрлэж явсан машин замын хажуу руу унажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5eb6da35204ad36e7f73cac33-2020-10-16-101520-700503507.jpeg

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Цагаан тохой  гэдэг газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд “Бэрлэг майнинг” ХХК-ийн 28 тонн шатахуун тээвэрлэж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Бэрлэг майнинг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тээвэрлэж явсан шатахууныг нь хоёр автомашинд шилжүүлэн ачиж, 15:35 цагт тухайн автомашиныг татан босгож тус сум дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

СОГТУУДАА МОРЬТОЙГОО НУУРАНД ЖИВЖЭЭ

Баян-Өлгий аймагт 30 настай малчин Ө энэ сарын 13-нд сураггүй алга болжээ. Тэрбээр тухайн өдрийн 23.00 цагт малчин Б-ийн гэрээс согтуудаа гэрлүүгээ яваад сураггүй болсон байна. Аймгийн иргэд өчигдөр унаж явсан морь нь Арал гэдэг нууранд живсэн байхыг олж, Онцгой байдлын газарт  ханджээ. Алба хаагчид мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын гурван метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.