Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 252 иргэн эх орондоо ирлээ
00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:44 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс:
Бага насны хүүхэдтэй гэр бүл-51,
Өндөр настан-30,
Эрүүл мэндийн шалтгаантай-22,
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч буй" талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн.



