УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5-2020-10-17-110904-1400863408.jpeg

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ. 
Тэрбээр 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайпэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг байв. 
Сүүлийн жилүүдэд тархины хавдрын улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан ч ийнхүү хорвоог орхижээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.