Хөрөнгийн биржид 12.3 сая хувьцаа арилжжээ

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Монголын Хөрөнгийн бирж.jpeg

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 905,425,120.07 төгрөгийн арилжаа хийжээ.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44 компанийн 12,378,731 хувьцааг 905,425,120.07 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Компанийн өрийн хэрэгслийн буюу бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй. Өнгөрсөн 7 хоногт багцын арилжаагаар "Мандал даатгал", "Женко Тур Бюро" ХХК-ийн нийт 10,894,921 үнэт цаасыг 719,378,495.00 төгрөгөөр арилжаалжээ. Аравдугаар сарын 16-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17501.43 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.09 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.