МИАТ компани байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/mrir6j_d21a9c15b38c7cd89d2c83f1ae3a7ff2_x974-2020-10-20-094523-1400751681.jpeg

МИАТ ТӨХК  зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох "Агаарын аялал"-ын туршилтын нислэг хийсэн байна.

Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна.

ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ.

Дээрх газруудаар аялсан туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн тухай мэдээллээ.

legacy:upload/images/ni/2020/10/20/tobdob_Screen_Shot_2020-10-20_at_09_23.43_x974-094407-1636029446.jpeg legacy:upload/images/ni/2020/10/20/abrj8w_Screen_Shot_2020-10-20_at_09_23.54_x974-094425-251928165.jpeg