Нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Nyamkhuu_1_l-2020-11-11-153414-1054142508.jpeg

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрсэн байна.

Иинхүү манай улсад COVID-19” халдварын 326 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 312 нь эдгэрсэн бол коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-д 14 хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс есөн хүний биеийн байдал хөнгөн, тав нь хүндэвтэр байгаа юм.

Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 9 хүн байгаа бол 298 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Түүнчлэн дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 338 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Харин 222 мянган хүн эдгэрчээ.

legacy:upload/images/ni/2020/10/20/31caac73f2bfcb1a59c31df6982c54b9-125855-149304955.png