25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ceg7hs__2_x974-2020-10-22-100710-469655611.jpeg

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэх газарт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин өчигдөр өглөө осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллав.

Ослын улмаас 3,000 литр түлш асгарч 0.2 га буюу 2,000 м.кв талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

legacy:upload/images/ni/2020/10/22/lxq4ic__3_x974-100655-1766469700.jpeg

Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа аж.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

legacy:upload/images/ni/2020/10/22/c2p2nq___x974-100706-1588552715.jpeg

Эх сурвалж: МХЕГ