Таван шарын төмөр замын гарамын хэсэг замыг бүрэн хаана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/121959478_1856516501155764_8734065405491464316_n-2020-10-23-093839-334179729.jpeg

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020.10 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд давхар хийгдэнэ.