ЗӨСҮТ нисдэг тэрэгний зогсоолтой болно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/223511fe9883fbc1757f23fec5edb3866b8b1291-2020-10-24-132451-642397980.jpeg

Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ -ийн гадна талбайд  нисдэг тэрэгний зогсоол барихаар болжээ. Тодруулбал,  тус эмнэлгийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, нисдэг тэрэгний зогсоолтой байх зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн байна.  Иймээс "Эсгий гүрэн" ХХК-иар ажлын зургийг гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний үр дүнд нисдэг тэрэгний зогсоолын ажил эхэлж, бетон цутгалт авахад бэлэн болсон байна.

ЗӨСҮТ-ийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд яаралтай тусламжийн нисдэг тэрэгний зогсоолтой  тав дахь эмнэлэг болно.