Хоккейн ахмад тамирчин "Олимпийн алдар" одонгоор шагнуулжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/хоккей-2020-10-24-132728-549766537.jpeg

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган хоккейн ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг "Олимпийн алдар" одонгоор шагнуулжээ.

Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзаны Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарсан байна. Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Иннсбрук-2020" Дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд оролцжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО