Г.Алтанбагана Будапештын Их Дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5f9602e6f2a97-2020-10-26-091736-1784235262.jpeg

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медалийн эзэн боллоо.

Азийн наадмын мөнгөн медальт, Армиудын Дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана энэ удаагийн Их дуулгад Францын жүдоч Алексис Матьё, Бразилын бөх Рафаэль Мачедо, Сербийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Неманья, Нидерландын жүдоч Ноел Ван Т Энд нарыг дараалан ялжээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Михайл Игольниковт цэвэр ялагдаж аман хүзүүдлээ. Түүний жинд хүрэл медалийг Азербайжаны жүдоч Мехдиев Маммадали, Испанийн бөх Шэразадшвили Николоз нар тус тус хүртсэн байна.  Монголын шигшээ баг, Будапештын Их Дуулгад оролцсон 61 орны багаас 1 мөнгө, хоёр хүрэл, 2 шагналт V байр эзэлсэн амжилтаар 10 дугаар байрт шалгарлаа.