Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирлээ
00

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 90 иргэн эх орондоо иржээ. Тухайлбал,
3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
2 нь жирэмсэн,
8 нь оюутан,
44 нь санхүүгийн гачигдалтай,
33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



