МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг Г.Гэрэл түр орлон гүйцэтгэнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:resources/images/news/550ebf2443525f1b28b9a7e370c8a867_x3-600x452-2020-10-27-101645-493851844.jpeg

МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлийнхөө явуулж буй үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлэн олон баримтыг дэлгээд байсан. Цар тахлын улмаас уран бүтээлчдээ амрааж, цалинг нь танаж хассан ч захирлууд нь цалингаа нэмж, урамшуулал цалин авсан зэрэг нь уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгч Үндэсний зөвлөлдөө хэлэлцүүлсэн байна. Үндэсний зөвлөл хэлэлцээд түүний хүсэлтийг хүлээн авч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирлын алба хашиж байсан Г.Гэрэлийг томиллоо.

legacy:upload/images/ni/2020/10/27/unnamed-101359-986162895.jpeg

Зургийн тайлбар: МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Л.Нинжжамц дэд захирал Г.Гэрэлд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулах үеэр. 2020.03 сар.

МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна. МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн дагуу шалгуур хангаж буй иргэдийн дунд нээлттэй зарладаг билээ.

Л.Нинжжамц арваннэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 онд зарлагдсан МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт оролцож, шалгарч байсан юм.

Б.Сонор