БШУЯ-аас "Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байх чиглэл өглөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/students-celebrate-halloween-day-l-m-2020-10-28-093207-2139347467.jpeg

"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгсөн. Тушаалыг мөрдөж ажиллахыг сануулж байна.

legacy:upload/images/ni/2020/10/28/122778293_837090153786767_270583833296842055_o-092936-287919137.jpeg

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.