Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/tului-1.jpg

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.

Энэ онгоцоор 210 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.