Өсвөрийн шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-30092014-1412037741-1105900722-shatarchid-2020-10-28-121221-1626709238.jpeg

Монгени цогцолбор сургуульд 2020 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон шатрын клубүүдийн 6-18 насны охид, хөвгүүд тодорхой заасан ангилалд өрсөлдөнө. Багийн дүнд 6 хүртэлх насны хүүхдийн тоглолтын дүн хамаарахгүй юм байна. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болж УАШТ-ий даргаар МШХ-ны Тэмцээн, уралдааны зөвлөлийн гишүүн, Олон улсын мастер Б.Баярмаа, ерөнхий шүүгчээр Улсын шүүгч Ч.Мөнхбат нар ажиллахаар болжээ.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК болон Нийслэлийн онцгой комиссын зөвлөмжийг баримтлан наадмын анхан шатны болон шигшээ тэмцээнийг зохион байгуулна.