Орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (3)-2020-10-28-143744-2126541420.jpeg

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт энэ сарын 25-ны өдөр “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Howo маркийн автомашин North Benz маркийн автомашинтай мөргөлдөж, 39 настай эрэгтэй О-гийн амь нас хохирчээ. Иймд замын цагдаагийн албанаас орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.