Леброн бейсболын багтай хамтарсан жагсаал хийхийг уриаллаа

Бусад
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/mookie-2020-10-29-121008-210891205.jpeg
legacy:upload/images/ni/2020/10/29/nzckcfrsfu9bnn3w_1603870284-120720-697749039.jpeg

Бейсболын “Лос-Анжелес дожерс” баг өнгөрсөн мягмар гарагт “Тампа бэй” багийг цувралын зургаа дахь тоглолтод ялж, түүхэндээ долоо дахь удаагаа MLB-ийн аваргаар шалгарсан. Үүнд баярласан “Лейкерс” багийн лидер Л.Жэймс аваргын жагсаал хамт хийх санал гаргажээ.

Түүний тэргүүлсэн “Лейкерс” баг энэ сарын эхээр NBA-ийн 17 дахь цомоо хүртсэн байна. Леброн өөрийн твиттертээ “Баярын жагсаал! Аюулгүй амны хаалттай жагсаал. Хоёр баг хамтдаа жагсаал хийж болох уу? Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч “Лейкерс” болон “Дожерс”-ын хөгжөөн дэмжигчид хамтдаа баярлахыг ямар их хүсэж байна аа! Лос-Анжелес бол аваргуудын хот!" гэж жиргэсэн байна.