"Петровис" ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (7)-2020-10-30-092800-999042111.jpeg

"Петровис" ХХК-ийг үүсгэн байгуулагч, тус компанийн ТУЗ-ын дарга, Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, Ж.Оюунгэрэл таалал төгсжээ. 

Тэрээр, ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ.

ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ.

Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.  Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно.