Зам тээврийн ослын улмаас гурав хоногийн дотор зургаан хүний амь нас хохирчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2-2020-10-30-142027-1863575893.jpeg

Энэ сарын 26-29-ний өдрүүдэд давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочид торгууль ногдуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн утсанд нийт 1280 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 984  дуудлага мэдээлэл бүртгэжээ.                              

Ослын улмаас 12 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна.