Боршоо, Цагааннуур боомтоор КОВИД-19 алдсан байх магадлалтай байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/zasag-1-2020-10-30-153532-1608984420.jpeg

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар зарим боомтыг түр хаах асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, Увс аймгийн "Боршоо", Бая-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтуудыг хаах эсэх талаар хэлэлцэж байгаа аж. Учир нь эдгээр боомтоор КОВИД-19 халдвар авсан ачаа тээврийн жолооч нэвтэрч, халдвар алдсан байх магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь энэ аж. 

Засгийн газрын хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийнэ.