Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
17 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ
20

Ганцаарчилсан сургалтад сууж байсан 17 настай охиныг сургалтын төвийн багш нь болох лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан билээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.
Тэгвэл өчигдөр (2020.10.30) П.Эрдэнэтулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.



