Баян-Өлгий аймгийн гурван иргэнээс коронавирусны халдвар илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/5e43428f1e185-2020-11-03-101452-828739963.jpeg

Баян-Өлгий аймагт хоёр хүнээс коронавирусны сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан.

Тус сэжигтэй тохиолдолд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Баян-Өлгий аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус хоёр хүн өнгөрсөн сард тусгай үүргийн нислэгээр Казахстан улсаас ирээд 21 хоногийн тусгаарлалтаас гарч Баян-Өлгий рүү буцсан хүмүүс байжээ. Тэдгээрийн нэгнээс өчигдөр коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан PCR шинжилгээ авсан нь энэ юм.