Өнөөдөр олон улсын стрессийг бууруулах өдөр тохиож байна

Нийгэм
admin
Унших: 3 мин 9 сек
00
legacy:resources/images/news/Is_Workplace_Stress_the_New_Normal-2020-11-04-155537-498388340.jpeg

Өнөөдөр олон улсын стрессийг бууруулах өдөр тохиож байна. Стресс гэдэг нь "хүчдэп" гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочруүлын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаапах урвап болох "хүчдэлийн байдлыг" стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ. Иймд стрессээс ангижрах үр дүнтэй аргууд болон хүнсний тухай мэдээллийг хүргэж байна.

-СТРЕСС БУУРУУЛАХАД ҮР ДҮНТЭЙ АРГУУД-

Дасгал хөдөлгөөн хийх

legacy:upload/images/ni/2020/11/04/unnamed (1)-153932-1924039781.jpeg

Идэвхтэй хөдөлгөөний ямар ч хэлбэр нь стрессийг бууруулж уур уцаар, сэтгэлээр унах, энерги алдалтыг арилгахад тустай. Өдөр бүр 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөнөөр эхэлж өөрийн биеийн онцлогт тохируулан ахиулах хэрэгтэй. Дасгал нь эндорфинийг ялгаруулж сэтгэл санааг өргөдөг.

Хөгжмийн аянд бүжиглэх

Ажилдаа алхаж ирж очих

Машинаа хол зогсоолд тавьж зам зуур алхах

Усанд сэлэх

Аэробекийн дасгал

Олон нийтийн идэвхтэй байх

legacy:upload/images/ni/2020/11/04/Steer-deflecting-Conversation-main-image-153943-324623510.jpeg

Ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Сайн дурын ажилд оролцож хэн нэгэнд туслах

Найз нөхөдтэйгээ үдийн хоол идэх, кофе уух

Кино, концерт  үзвэр үзэх

Эртний найз нөхөдтэйгээ харилцаагаа сэргээх

Оройн хоолоо гэр бүл найз нөхөдтэйгөө хамт идэх

Клуб, эвсэл, сүлжээ, холбоонд нэгдэж шинэ найз нөхөдтэй болох

 Нийгмийн идэвхтэй оролцогч байх нь стрессийг зайлуулагч хамгийн хурдан үр дүнтэй арга.

Стресс үүсгэгчээс зайлсхийх

legacy:upload/images/ni/2020/11/04/election-stress-logo-2d8b69bdf13c4f89aa80e714e61e490f-154041-76679286.png

Стресстэй тулахад зайлсхийх, өөрчлөх, дасан зохицох, хүлээн зөвшөөрч хэвших хэрэгтэй.

Үгүй гэж хэлж сурах

Таныг стрессдүүлдэг хүмүүсээс холдох

Нөхцөл байдлыг өөрчлөх

legacy:upload/images/ni/2020/11/04/3abd825659b91b28b2852adb26055f42-154014-1188753016.jpeg

Стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй бол,  орчноо өөрчлөх хэрэгтэй.

Өөрийн мэдрэмжээ бусдад илэрхийлэх

Буулт хийх

Цагаа зөв төлөвлөх

Дасан зохицох

legacy:upload/images/ni/2020/11/04/15WELLSTRESS-superJumbo-154100-755493833.jpeg

Асуудлыг  тунгаан бодох

Өөртөө болон бусдад боломжийн стандарт тогтоож, сэтгэл хангалуун байх

Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх

Ойр дотны хүнээ алдах, хүнд өвчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт зэрэг  стресс үүсгэдэг олон  хүчин зүйлээс сэргийлж, өөрчилж чадахгүй. Энэ тохиолдолд стрессийг бууруулахын тулд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хянаж болохгүй зүйлсийг хянах гэж бүү оролд

Хөндлөнгөөс ажиглах, алдаанаас суралцах

Уучилж сур

Цагийг хөгжилдөх, тайвширахад зарцуулах

legacy:upload/images/ni/2020/11/04/jk-154025-796447764.jpeg

Тайвширахад хүргэдэг эрүүл алхамуудыг зохиож  өдөр бүр нэг санааг амьдралдаа хэрэгжүүлэх нь сайхан мэдрэмжийг төрүүлнэ.

Байгалийн сайханд аялах

Найз нөхөдтэйгөө хамт байх

Уралдаант тэмцээнд оролцох

Өдрийн тэмдэглэл хөтлөх, ном сэтгүүл бичих

Ваннд орох

Анхилам үнэртэй лаа асаах

Амьтан тэжээх

Ном унших

Хөгжим сонсох

Эрүүл амьдралыг хэвшүүлэх

Эрүүл зохистой хооллох

Сахар , сэргээгч, тайвшруулагч ундаанаас татгалзах

Aрхи тамхи мансууруулагч бодисоос татгалзах

Хангалттай унтах

-СТРЕСС БУУРУУЛЖ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙХАД ТУСЛАХ ХҮНС-

Магадгүй хүн бүр стрессээ яаж бууруулах тал дээр өөр өөрийн гэсэн аргуудтай байж болох юм. Эдгээр хүнс стрессийг бууруулж, эрч хүчтэй байхад туслах болно.

Кофе

legacy:upload/images/ni/2020/11/04/171026-better-coffee-boost-se-329p_67dfb6820f7d3898b5486975903c2e51.fit-1240w-154111-152139828.jpeg

Энэ тухай өмнө нь зөндөө сонсож байсан байж болох ч ямар шалтгааны улмаас гэдгийг тэр болгон бодож байгаагүй байх. Кафейн нь тархины үйл ажиллагааг сайжруулахаас гадна тархинд аз жаргалтай байх дохио өгдөг “домопин” химийн нэгдлийг агуулдаг.

Хушга болон маалингын үр

legacy:upload/images/ni/2020/11/04/lnyanoe-semya-chem-polezno-chto-lechit-kak-zavarivat-i-primenyat-15-154121-1380971288.jpeg

Мөн л хушга болон маалингын үрд байдаг домопин нь баяр баясалтай болгож, серотонин нь уур бухимдлыг алга болгодог байна.

Анарын шүүс

legacy:upload/images/ni/2020/11/04/bc61dee930bc2391-154133-1233842635.jpeg

Анарын шүүс цусны даралт, уур бухимдал болон сэтгэл гутралыг  бууруулдаг.

Тараг

legacy:upload/images/ni/2020/11/04/554-copy-19-154142-1390705752.jpeg

Тарганд байдаг пробиотек бактери нь гэдэс дотор амьдардаг бактеритай ижил юм. Тэдгээр организмууд нь тархитай холбогдон бие чинь үйл ажиллагаа хэвийн сайн байгааг дамжуулдаг байна. Ингэснээр та ямар нэгэн зовиур,тавгүй байдлыг мэдрэхгүй гэсэн үг юм.

Мөөг

legacy:upload/images/ni/2020/11/04/Gymnopilus luteofolius -154151-1533749697.jpeg

Мөөг нь селениум болон магнезиум хэмээх сэтгэл санааг өргөж, урам зоригтой болгодог элементүүдийг агуулдаг.

Априкот

legacy:upload/images/ni/2020/11/04/142003526_2-154158-852690754.jpeg

Шинхэнэ ч бай хатаасан ч бай энэ жимс нь сэтгэл санааг сэргээдэг B6 болон бусад үл исэлдүүлэгч витаминуудыг агуулдаг байна.

Шоколад

legacy:upload/images/ni/2020/11/04/How-to-make-chocolate-at-home-1920x1080-154208-2037945511.jpeg

Сэтгэл санаа муухай байгаа үедээ Бразилчуудын хэлдгээр “Аз жаргалын эм” гэгддэг шоколаднаас хэрэглээрэй.

С.Хонгорзул