Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах сургалт болно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (10)-2020-11-04-182315-348203796.jpeg

Маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 05 өдөрт “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” тохиож байгаа бөгөөд 2019 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар энэ өдрийг олон улсын өдөр болгон зарласан.

legacy:upload/images/ni/2020/11/04/123342784_3507836005940481_8229597367557830585_o-182024-876370186.jpeg

Энэхүү өдөртэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран ерөнхий боловсролын 2-р сургууль, 31-р сургууль, Монгени цогцолбор сургуулиудын дунд ангийн сурагчдын дунд Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг 13:00 цагт 31 дүгээр сургууль дээр, 14:30 цагт Монгени цогцолбор сургуульд, 15:30 цагт 2 дугаар сургууль дээр зохион байгуулж байна