Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MPA-PHOTO-2019-12-3927-scaled-2020-11-11-103010-89198386.jpeg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:

11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар

11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар

11 сарын 11-нд Токио-Улаанбаатар

11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар

11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар

11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар

11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар

11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар

11 сарын 25-нд Токио-Улаанбаатар

11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.