Үнэр алддаггүй "Уран" нохой дахин нэг гэмт хэргийг илрүүлжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/d052280e2389644149e43fa282c18894_x3-2020-11-05-094417-1961926131.jpeg

Үнэр алддаггүй үнэнч нохой "Уран" дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэргийг тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч а/д Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлжээ.