Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэлэнгэ аймгаас 100 километрийн зайнд 4.5 магнитудын газар хөдөлжээ
00

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайнд ОХУ-ын нутаг дэвсгэрт 4.5 магнитудын газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



