ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг байна

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (3)-2020-11-06-104436-458461228.jpeg

Манай улсад энэ оны III улирлын байдлаар нийт 533 ББСБ ажиллаж байгааг СЗХ-ноос мэдээллээ. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрснийг танилцууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн байна.

ББСБ-ууд 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсжээ. Зээлийн үлдэгдлийн 47.1 хувь нь хэрэглээний зээл байна.

Зээлийн нийт үлдэгдлийн:

85.5 хувийг иргэдийн зээл,

14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл тус тус эзэлж байна.

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрчээ.

Чанараар ангивал:

86.7 хувийг хэвийн зээл,

3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл,

9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ.