Алба хаагчид тооно нь шатаж байсан айлаас хүүхэд аварчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EDA44D65-3EB3-48D1-9D6E-AEBCD05901B6-6xg0nng538a5pjw30a87p9bnimjm5yr3y2egjrl4xfk-2020-11-06-152618-1283008340.jpeg
legacy:upload/images/ni/2020/11/06/EC003D23-2EA9-4E72-B17A-68CF4B1B463F-152532-7410471.jpeg

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно нь шатаж байсан айлтай таарч, шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа.

Тодруулбал, өнөөдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар ажиллаж байхдаа ийнхүү галыг унтрааж, тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гарган, амь насыг нь авран хамгаалсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

legacy:upload/images/ni/2020/11/06/EC003D23-2EA9-4E72-B17A-68CF4B1B463F-152532-7410471.jpeg