Юанийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрэв

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1000x-1-2020-11-10-135550-1839448871.jpeg

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 65 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын юанийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Тодруулбал, Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 433.87 төгрөгтэй тэнцсэн нь нэг сарын хугацаанд 8.87 төгрөгөөр нэмэгдсэн, түүхэн дээд үзүүлэлт болов.

Түүнчлэн валют арилжааны "Найман шарга" захад ченжүүд өчигдөр юанийг 433 төгрөгөөр худалдан авч , 435-аар борлуулж байв. Энэ нь сүүлийн долоо хоногт уг валютыг авах ханш долоо, зарах нь найман төгрөгөөр өссөн дүн бол гурван сарын хугацаанд 30 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус захын нэгэн ченж "Ам.доллартой харьцах юанийн ханш долоо хоногийн дотор 10 гаруй хувиар өссөн" гэв.