"Эрдэнэс-тавантолгой" ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/74-2020-11-19-164950-1164524306.jpeg

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.
 
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулжээ.
 
Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна.
 
Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.