ХӨСҮТ-ийн хашаанд гарсан галыг бүрэн унтраажээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/218986-08122017-1512724796-1957427912-DSC044671.jpg

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага өнөөдөр 10:48 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход зоорийн давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.

Барилгын 3 давхарт байсан хоёр иргэнийг утаат бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.