1211 өрхөд сайжруулсан түлш тараажээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/1-2.jpg

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд түлш тараах ажил 6 дүүрэгт үргэлжилж байна. Өнөөдөр 6 дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тараах аж. Нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг сайжруулсан түлшийг олгож байна.

legacy:2025/07/2-3.jpg

Өмнөх өдрүүдэд Хан-Уул, СХД, Чингэлтэй дүүргийн 1211 өрхөд түлш тараасан. Тус ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь хяналт тавьж ажиллаж байна.