Ерөнхийлөгч өргөн фронтоор МАН-руу давшиж эхэллээ

Улс төр
UBn team
Унших: 5 мин 19 сек
220
legacy:Huk new.jpg

“Бүдүүн даргаа” нийлж унагаснаас хойш хорших болсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ган бат найрамдал өдрөөс өдөрт ганхах боллоо. Ари, еврей хоёр нөхөрлөнө гэж юу байхав. АН, МАН хоёр хөтлөлцөөд Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэж юу байхав.  Тэдний дунд үе үе өрнөдөг битүүхэн  гоо даам өдгөө зодоон болж өргөжив. АН-ыг нэгэнт богтолсон Х.Баттулга одоо МАН-ыг бужигнуулах ажилдаа гардан оржээ. МАН-ыг самрах ажиллагааг Шилэн Цогоо гардан гүйцэтгэх болсон гэж ордны тамхины цэг дээр ярих болов. Х.Баттулга өргөн хүрээтэй агаар, танкын бригадаар дэмжүүлж хүчээ МАН-ын эсрэг хөдөлгөсөн нь үнэхээр хэд хэдэн үйл явдлаар нотлогдож байгаа юм.

Шүүхийн шинэтгэл ба хонгилын эзэн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “За өнөөдрөөс ээлжит гүтгэлэг, мушгилт эхлэх нь дээ, шүүхийн тухай хуульд өөрчлөлт хийх хууль санаачлагчаар орсон УИХ-ын гишүүдрүү ээлж дараатайгаар дайрах кино хүртэл хийгдсэн юм гэсэн. Хонгилын эзэн эрхээ алдчих гээд л. Чаддаг аргаа хийж байх шив. Үзнэ дээ”  гэж жиргэсэн. Үүнээс МАН-ынхан Ерөнхийлөгчтэй шүүхийн шинэтгэлийн асуудлаар санал зөрөлдөх болсон нь илэрхий харагдаж байгаа юм.

За өнөөдөрөөс Дараагийн гүтгэлэг, мушгилт явж эхлэх нь дээ.

"Шүүхийн тухай хууль"-д өөрчлөлт хийх хууль санаачлагч-р орсон УИХ-н гишүүдрүү ээлж дараатайгаар дайрах Кино хүртэл хийгдсэн юм гэсэн...
Хонгилын эзэн эрхээ алдчих гээд л. Чаддаг аргаа хийж байх шив!

Үзнэ дээ!👊👊

— Damdinnyam Gongor (@Daimka07) November 21, 2020

С.Зоригын хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд бичлэг үзүүлэн сүрдүүлэх шахуу байж ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын даргыг чөлөөлөх хууль өнгөрөгч парламент баталсан. Гэтэл энэ хууль нь өдгөө эрх баригчдын өөрсдийнх нь толгойг ээлж дарааллан залгих эзний зэвсэг болсонд сая ухаарч хэсэг гишүүд шүүхийн шинэтгэлийн хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг өргөн мэдүүлэх тов  өгөхгүй зугтаад байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “та царай харж хуулийн төслөө авдаг болсон юмуу” гэж хүртэл шүүмжлээд авсан билээ. МАН-ын хэд хэдэн бүлгийн хурлаар уг асуудал яригдаж УИХ-ын дарга Г.Занданшатар арга буюу шахаанд орж нутгийн Ерөнхийлөгчийнхөө эрх ашгийн эсрэг намынхаа даалгаврыг гүйцэлдүүлэхээс өөр аргагүй болсноор УИХ өдгөө уг хуулийг хэлэлцэж эхлээд байна. Гэтэл уг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүдийг онилсон улс төрийн кампанит ажил эхэлсэн бөгөөд үүнийг Хонгилын эзэн зохион байгуулж байгаа гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням зарлав.

legacy:Hoyor said.jpg

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар У.Хүрэлсүхийн танхимаас хоёр сайдыг огцруулах кампанит ажил зохион байгуулалттай эхэлжээ. Тодорхой хэлбэл соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  нарыг “эзэн” хамгийн түрүүнд онилжээ. Тэднийг түрүүлж онилох болсон нь ч учиртай. Эзэн аливаа нэг самрах ажлыг тухайн хүрээллээс хамгийн нэр цэвэр, боловсролтой хүмүүсээс эхэлдэг барилтай. Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн гайгүй нэр хүндтэй байсан хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсролын сайд Лу.Гантөмөр нарыг “сайн ах” “мүүнчин” болгох замаар дайралт эхэлж байсан бол мөн л нэр хүндтэй эмэгтэй гишүүн агсан Б.Батчимэгийг “Тайваны тагнуул” болгож Ц.Элбэгдоржид дайн зарлаж байсан. Тэгвэл Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн залуухан академич С.Чулуун. Гэмтлийн эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийг эрс өөрчилснөөр салбартаа танигдсан Т.Мөнхсайхан нарын улс төрийн туршлага багатай, боловсролтой залуу сайд нарыг ийнхүү онилж тэдний эсрэг партизаны бослогыг ч МАН дотор сэвээд эхэлсэн байна. С.Чулууны тухай түүхээ худалдсан түүхч зэргээр баримтад кино хүртэл хийгдсэн бол Т.Мөнхсайхан сайдыг ковидыг алдсан гэж сошиалаар сэвж, шилэн дансаа хөтөлдөггүй зэргээр Шилэн Цогоо гөвөөд эхэлсэн.

Хайч атгасан Ж.Энхбаяр ба эрдэнэт

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг солих дээр Ерөнхийлөгч, МАН-тай санал нэгдсэн гэнэ. Тэр бүү хэл дараагийн захирал Ж.Энхбаяр гэж гар бариад авсан сурагтай. Ийнхүү вант улсын сэнтий нүдэнд нь үзэгдэж Ж.Энхбаяр Дархан, Эрдэнэтээр гүйдэллэх болжээ. Гэтэл зэрэг нэмэхийн өмнө дугтуй задарч нэр нь гэрэлд цохисноор МАН-ын дотроос багагүй эсэргүүцэлтэй тулж томилгоо нь зэлтэрийн гацаанд орсон гэв. Ж.Энхбаярыг зарим хэвлэлээр худалдаа хөгжлийн банкны төлөөлөлтэй Дарханд байрлах өөрийн Буудай зочид буудалд уулзсан тухай мэдээлэл ч гараад амжсан. Түүнийг эрдэнэтийн захирлаар томилогдвол элдэв сантай холбоотой асуудлууд нь дахин сөхөгдөж Х.Бадамсүрэнгээс ч долоон дор юм болно” гэсэн мессеж МАН-ынхан дунд битүү тарж Ерөнхий сайд ч ихэд болгоомжлох болсон гэдгийг эх сурвалж баталж байгаа юм.

Гэтэл төд удалгүй “Ж.Энхбаяр Дарханы онцгой штабт ажиллаа. Дарханы онцгой штабаар хотоо удирдуулья, Ж.Энхбаяр шадар сайдад яригдаж байна" гэх мэт мэдээллүүд сошиал сүлжээнд харагдах болов хотын дарга Д.Сумьяабазар, шадар сайд Я.Содбаатар нарыг оролдож хатгасан энэ мессежний цаад эзэн нь мөнөөх л улигт “Шилэн Цогоо” гэж МАН-ынхан ярих болов. Товчхондоо бол Ж.Энхбаярыг дээш шийдсэн түүний мессежний цаана “Эрдэнэтийн даргаа хурдан хус, Ж.Энхбаярыг томил” гэсэн захиалга агуулагдаж байгаа гэх. Ковидын сүрэнд мартагдах шахсан Эрдэнэтийн шилэн дансны асуудлыг ч тэр эргэн сөхөж 429 тэрбумын шууд худалдан авалтын асуудлыг гаргаж тавьснаар байдлыг улам ноцтой болгожээ. Онц байдлын үед хийгдсэн энэхүү шууд худалдан авалтын гэрээнүүд нь МАН-ын нөлөө бүхий  хүмүүстэй холбогдох тул тэд багагүй сандралдаад эхэлсэн гэх мэдээлэл ч байна. 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх ийм хариу өглөө ‼️‼️‼️

429,8 тэрбумын шууд гэрээг одоо шалгуулнаа‼️‼️‼️@BattulgaKh @Zandanshatar @UKhurelsukh @OyunerdeneMN @KhurelbaatarCh @KhBulgan @KhNyambaatar @Sukhbaatar_J @Enkhbayar_bat @enkhboldz @enkhamgalanmp @SumiyabazarD pic.twitter.com/81hDDtXPHK

— Шилэн Цогоо (@TsogtgerelB) November 24, 2020

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Эрдэнэтийн шууд гэрээнүүдийг шалгана” гэж мэдэгдснээр Эрдэнэтийн асуудалд эзэн албан ёсоор оролцохоо дайв.  Хүслийг нь хангахгүй бол Х.Баттулгын армиас мөрдэс хүртэх шарваачид тэднээр тогтохгүй болсон нь МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойны өвчин болж байгаа бололтой.

Байлдвал байлдъя

Гэвч ухардаг хүн нь У.Хүрэлсүх биш. "Өргөсөн дээгүүр би хөл нүцгэн гишгэж яваа, өвдөхийн төдийд шантарвал алхахын хэрэг юусан билээ" гэж Ж.Мөнхбатын түүнд зориулсан алдарт шүлэг бий. Ирсэн галыг сөрж дарна уу гэхээс цурманд оруулдаг арга барил түүнд үгүй. Жарын жаран суудалтай эрх баригчид ганц “Шилэн”-дээ дэглүүлнэ гэж юу байхав хариу дайралт, хориглолт хийгээд эхэлжээ. Х.Баттулгын заналт хүн Б.Хурц суллагдсан, ам хэлээрээ ганц татаж тавьдаг Ц.Элбэгдоржийг таслах ажиллагаа удааширч замхрах янзандаа орсон зэрэг нь санамсаргүй явдал огт биш. Улаанбаатар төмөр замын удирдах хороог саяхныг хүртэл ноён “Шилэн” даргалж байсан. Х.Баттулга, Шилэн нарын ойрын хүн гэгдэх төмөр замын дарга Р.Жигжиднямаатай холбоотой Хонг Конг дахь офшор дансны асуудал сөхөгдөж, хуулийнхан мөшгих болсон, УИХ-ын зарим гишүүд хариуцлагын асуудал хөндөх үеэр тэрээр учир битүүлгээр хил давсан гэх мэдээлэл гарах боллоо. Ковид алдаж, дарга нь ор сураггүй болж, ажилчид нь салаавч гаргах болсон төмөр замд юу болоод байгаа талаар дараагийн сурвалжилгаар хүргэх болно.

О.Дэлгэр

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Шудрага ёсыг тогтоох маш амархан туршлага байна. Эрдэнэтийн завшигч Бадамсүрэнг шууд буудчихаад дараагийн хүн яахыг харах хэрэгтэй. Харах ч хэрэггүй шудрага ажиллана.

  • Б
    Бааскаа5 жил өмнө

    Ерөнхийлөгчийн засаглалтай болъё.энэ 76 г тэжээх гэж ард түмэн чинь туйлдаж ядарсан ч байна.

  • Н
    Нямсүрэн5 жил өмнө

    Хүрэлсүх хий хоосон сүржин

  • М
    Маныг тараа5 жил өмнө

    Ерөнхийлөгчийн за саглалтай болъё.Энэ 76-г туслах нтр тэй нь монгол улс тэжээж идэж уулгаж маллах гэж төвөгтэй юм бна.Зангарагатай нэг мундаг ерөнхийлөгчтэй хяналт тавихад хариуцлага тооцсон ч амар бусуу ард иргэдээ

  • Z
    Zochin5 жил өмнө

    Ene tor samarsan shunaliin huudiinuudiin unen torh tsuhuij ehellee..Jenko.Huuk metiin hulgaitsuudaas salah tsag boljee.Odoo Eebiigee demjiy..Mongolchuudaa..

  • И
    Иргэн5 жил өмнө

    Хэн нэгнийг ярьснаар нь дүгнэх хэрэггүй, эрүүл мэндийн болон соёлын сайд өндөр мэдлэгтэй нэр цэвэр хүмүүс. Ярьдаг хүмүүс зөндөө л байсан, Элбэгээгээ хүртэл ярихгүй юу, харин жаахан даруухан ухаалаг сайд нарыг их хурлын гишүүдээс эхлээд захын гөлөгнүүд нь барьж идчих гээд ажлыг нь хийлгэхгүй юм.

  • К
    Камар5 жил өмнө

    Хүрэлсүх, хүү-хай-гаас цаашгүй..

  • S
    Sanchir5 жил өмнө

    Xurelsux OD bolxiig xusdeg ulaan POP nuxur bx shig amidral deer xaraad dugnexd Battulga xarin ami amidraln 1nt tegshersen suudertei xunshig xaragdaad bgaa shuu

  • З
    зочин5 жил өмнө

    Ерөнхийлөгчийн сонгуульд Ганбаатар дэвшвэл ялах магдлал өндөр..........

  • З
    Зочин5 жил өмнө

    Хүрэлсүхийг дэмжээд нилээн хэдэн жилийн нүүр үзлээ. Дорвитой юм ер хийсэнгүй. Энд тэнд очиж цэргийн комманд өгөөд байдаг тоож байгаа хүн ч алга. Хүрэлсүх ч тун удахгүй хамраараа газар мөргөж годройтох байх даа.

  • Ё
    Ёндон5 жил өмнө

    Хаха соёлын сайд нь архив зарснаа одоо женкогийн дайралт болгочихсон уу? Коронаг бас женко гаргасийм биш үү! Сумъяаг бас женко тавьсийм биш үү! Хуцна биз! Сэтгүүлч ухаантайм бол битгий ийм хошного долоосон юм бич зүгээр л нам даа ажиллдаа!

  • И
    Иргэн5 жил өмнө

    Н Энхбаяр Ганбаатар Алтанхуяг гурваас eрөнхийлөгчөө сонгоё

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ хоёр хүн монгол улсад яагаад олон хятад оруулав аа Баттулга Хүрэлсүх хоёр ард түмнээс хол бай

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ ч харин үнэний хувьтай л юм бичсэн байнаа. Ерөнхийлөгч маань Элбэгдоржийнхоо тухай хэдэн хуудасч билээ нотлох баримтууд гээд өгөөд байсан түүнийг нь шийдээгүйг бодоход хүн гүтгэдэг хүн юм байнаа л гэж харагдаад байгаа юм даа....

  • З
    Зочин5 жил өмнө

    Хэзээч оновчтой шийдвэр гаргаж чадахгүй чадвар муутай хов ярьдаг авгай нар шиг ардын намыхан засаг удирдаж чадахгүй одоо ард түмэн ёрөнхийлөгчид найдах ганцхан зам үлдсэн ёрөнхийлөгчөө бид дэмжинээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Женко бүтэхгүй хүн шүү. Хүрэлсүх нь дээр шүү

  • О
    Огцороо5 жил өмнө

    Кроно алдсанаар хариуцлага хүлээх ёстой эрүүл мэндийн сайд нь ярьж байгаа нь ойлгомжгүй байна лээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Баттулга ялна!!!

  • Б
    Бор5 жил өмнө

    Та хэн бэ ? Бид хэн бэ ? Бид морь унасан толгойгүй хүн ... Бид худал хуурмаг , ёс зүйгүй , шударга бус зүйлийг бүгд мэддэг дуулдаг боловч ...тэр буруу зүйлийг засдаггүй засахыг оролддоггүй АРЧИАГҮЙ амьтад ..

  • Z
    Zzz5 жил өмнө

    Har tsogoo ch iimerhuu l ym hiine dee, jenkogiin hulsnii shilen

  • J
    JENCO5 жил өмнө

    МАНГАР ЖЕНКОГ СОНГОЖ АРД ТҮМЭН ХЭДЭН ЖИЛ ҮЙЛЭЭ ҮЗЛЭЭ. ОДОО БУУЛГАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ

  • Z
    Zochin5 жил өмнө

    Unen bol yadag bilee Taminee