Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ
00

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдлээ.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон" гэв.
Дотоодод бүртгэгдсэн 262 халдвар: /2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар/
Улаанбаатарт 60
Дархан-Уул 20
Дорноговь 18
Орхон 17
Говьсүмбэр 3
Сэлэнгэ аймагт 144 байна.



