Хөл хорионы улмаас эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/EanxdHxX0AELt_D.jpg

Хүчирхийлэлд өртөж нас барсан эмэгтэйчүүдийг дурсан санах "Улаан гутал" аяны зураг

“COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяар хэрэгжиж буй хөл хорионы арга хэмжээний үеэр эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх аюул нэмэгдэж байна гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Фатхи Вали мэдэгджээ.

“Эмэгтэйчүүд хамтран амьдрагч эсвэл төрөл садны гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. “COVID-19”-н хямрал нөхцөл байдлыг даамжруулж байна. Олон улс оронд эмэгтэйчүүдийн хууль сахиулах байгууллагад хандах боломжгүй байгаа нь хүчирхийлэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм” хэмээв.

Өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэхдээ, цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосноос хойш эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдэж байна хэмээж байжээ. Арван нэгдүгээр сарын 25-ны энэ өдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.