Facelook: Хөлбөмбөгийн ертөнцийн ноён оргил, "Хаан"-ы нэг Диего Армандо Марадона Франко

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 2 мин 40 сек
00
legacy:Амараа зураг/maro/0.jpg


Дэлхийн хамгийн шилдэг хөлбөгчдын нэг, Дэлхийн аварга, Аргентина улсын домог Диего Марадона 60 насыг наслаад энэ ертөнцөөс буцлаа

Хөлбөмбөгийн ертөнцийн ноён оргил, хөлбөмбөгийн 2 "Хаан"-ы нэг гэгддэг Аргентины домогт тоглогч, "Алтан гарт жаал" Диего Армандо Марадона Франко 2020 оны 11-р сарын 25-ны өдөр уушгины өвчлөлөөс үүдэлтэй зүрхний дутагдалд орж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний үхэл дэлхийн хөлбөмбөг сонирхогчдыг хүнд цохилтонд оруулж, Аргентин улсад 3 хоногийн гашуудал зарлаад буй юм. Тэрээр хүнд тархины мэс засал хийлгэж, эмнэлгээс гараад удаагүй байлаа.

legacy:Амараа зураг/maro/1 (1).jpg


1977 оны 9-р сарын 12. Буэнос Айрэс хот. 16 настай Диэго Марадона. Тэрээр 1960 онд Вилла Фиорита хэмээх Буэнос Айрэсийн хамгийн ядуу хотын захын хороололд төржээ. Марадона 9 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд түүний анхны баг нь Аргентинос Хуниорс клубын хүүхдийн баг болох Кэболитас байлаа. Түүний авъяас маш хурдан илэрч Pibe de Oro буюу "Алтан жаал" хэмээх хочтой болсон байна. 16 насандаа анхны мэргэжлийн түвшний тоглолтондоо Аргентинос Хуниорс багийн өмнөөс тоглож, үүнээс хэдхэн сарын дараа улсынхаа шигшээ багт дуудагдаж байв.

legacy:Амараа зураг/maro/2 (2).jpg


Бока Хуниорс багийн бүрэлдэхүүнд Талларес багийн эсрэг тоглож буй нь. 1981 он.

legacy:Амараа зураг/maro/3 (1).jpg

Марадона 1981 онд Бока Хуниорс багийн хамтаар лигийн аварга болж буй мөч. 1981 он. Ла Бомбонера цэнгэлдэх хүрээлэн. Буэнос Айрэс.

legacy:Амараа зураг/maro/4 (1).jpg

1989 онд тэрээр Клаудио Виллафэйн хэмээх бүсгүйтэй амьдралаа холбож, Буэнос Айрэс хотноо хуримаа хийсэн юм

legacy:Амараа зураг/maro/5 (1).jpg


1982 онд Испани улсад болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Белгийн шигшээ багийн хамгаалагчдын эсрэг тулж буй нь

legacy:Амараа зураг/maro/6 (1).jpg


Зүүн гар талаас Аргентины шигшээ багийн тамирчин Освалдо Ардилез, Диэго Марадона, Хорге Олгин. 1982 оны ДАШТ. Бразилын эсрэг тоглолтын өмнө​​​​​

legacy:Амараа зураг/maro/7 (1).jpg

Хөлбөмбөгийн ертөнцөд "Бурхны гар" хэмээн алдаршсан гоол оо хийж буй мөч. 1986 оны ДАШТ-ий 1/8 шигшээ тоглолт. Английн эсрэг. Энэ ДАШТ-нд Аргентины шигшээ баг түрүүлсэн тул түүний гараараа хийсэн энэхүү гоол маш их шүүмжлэлийг дагуулдаг юм. Марадона энэ тоглолтонд бас нэгэн түүхэн гоол хийсэн нь "Зууны гоол" хэмээн алдаршсан байдаг билээ. Энэ тэмцээнд тэрээр нийт 5 гоол оруулсан байдаг

legacy:Амараа зураг/maro/8.jpg

1986 оны Наполи клубын өмсгөлтэй Италийн Сери А-ийн анхны гоолыг хийж буй мөч. АС Рома клубын эсрэг, Стадио Олимпико

legacy:Амараа зураг/maro/9.jpg

Куба улсын ерөнхийлөгч агсан Фидель Кастро болон эхнэр хоёр охины хамт. Хавана хотын "Хувьсгалын музей"-д зочлох үеэрээ энэ зургийг авхуулжээ 2004 он

legacy:Амараа зураг/maro/10.jpg

2008 оны 5-р сарын 20 Канны 61 дэх кино фестиваль. Түүний тухай киноны танилцуулгын үеэр

legacy:Амараа зураг/maro/11.jpg

2018 оны ДАШТ өмнөх сугалаа сугалах арга хэмжээ. Москва хот. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин Хөлбөмбөгийн хоёр "хаан"-ы хамтаар. 2017 оны 12-р сар

legacy:Амараа зураг/maro/12.jpg

2010 оны ДАШТ-нд Диего Марадона Аргентины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар оролцсон юм. Нигерийн шигшээ багийн эсрэг хийсэн гоолын баярыг тэмдэглэж буй мөч

legacy:Амараа зураг/maro/13.jpg

Түүний амьдралын хамгийн сүүлийн мөчүүдийн нэг гэрэл зурагт. Тэрээр нас барахынхаа өмнөх хэдэн өдөр ямар ч шалтгаангүй сэтгэлээр унаад байгаа тухайгаа ярь байсан байна

legacy:Амараа зураг/maro/14.1.jpg

Түүний үхэл зөвхөн Аргентина төдийгүй Дэлхийн бүхий л хөл бөмбөг сонирхочдыг уй гашууд автуулсан юм. Марадонад хүндэтгэл үзүүлж буй шүтэн бишрэгч

legacy:Амараа зураг/maro/15.jpg

Тэрээр тархины мэс засалд ороод дөнгөж эмнэлгээс байсан билээ

legacy:Амараа зураг/maro/16.jpg

Хөлбөмбөгийн өөр нэгэн "хаан" Пеле: "Бид хэзээ нэг өдөр тэнгэрт хамтдаа хөлбөмбөг тоглоно байх гэж найдаж байна 2020 оны 11-р сарын 26