Туркэд цэргийн эргэлт гаргахыг оролдсон хэргээр 337 хүнд шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/турк.jpg

Туркэд  цэргийн  эргэлт гаргахыг оролдсон хэргээр 337 хүнд  шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ Туркэд  2016  оны  7-р сард  цэргийн  эргэлт гаргахыг оролдсон хэрэгт  холбоотой 337 хүнд  шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон  байна.  Тэдний ихэнх нь тухайн цаг үед  Анкара  хотоос холгүй оршдог Акынжи агаарын цэргийн баазад алба хааж байсан нисэгч,  сонсогчид юм байна. Ар гэрийнхэн нь цэргийн эргэлтэд оролцоогүй олон нисэгч, сонсогчдыг хоморголон ийнхүү шийтгэснийг  буруушаан эсэргүүцэж  буйгаа илэрхийлцгээж байна. 

legacy:Амараа зураг/цааз.jfif

Харин Анкара дахь зэвсэгт мөргөлдөөнд шууд бусаар оролцсон Туркийн  зэвсэгт хүчний офицер асан  олон хүнд 3-79 жилийн хорих ял оноосон байна. Энэ хэрэгт нийт 500 гаруй хүнийг холбогдуулан шалгаснаас 75-ийг нь л цагаатгаж сулласан байна. Цэргийнхэн төрийн эрхэнд гарах гэсэн оролдлогын улмаас Стамбул, Анкарад зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Үүний уршгаар  250 хүн амь насаа алдаж  2 мянга гаруй хүн гэмтэж шархадсан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд  10 мянга гаруй хүнийг баривчилж 140 гаруй  мянган хүнийг  ажлаас нь халж огцруулсан юм.

legacy:Амараа зураг/ял.jpg

Caption