Бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрчээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Бөхөн.jpg

2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байсан бөхөнгийн тоо толгой өсөж, 8500-д хүрчээ. Энэ тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч хийсэн тооллогоор ийнхүү монгол бөхөнгийн тоо толгой өссөн нь тодорхой болсон байна.