Рассел Уэстбрүүк, Жон Уолл нар солигдлоо

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/123-1.jpg
legacy:Амараа зураг/wall, russel.jpg

Хьюстэн Рокэтс, Вашингтон Визардс багууд тохиролцоонд хүрч Рассел Уэстбрүүк, Жон Уолл нар солигдлоо. Хьюстэн Рокэтс баг Жон Уоллоос гадна драфтын нэгдүгээр тойргийн эрх нэмж авсан байна.

Дэвсгэр мэдээлэл:

Рассел Уэстбрүүк өнгөрсөн жил Хьюстэн Рокэтстой нэгдэж улиралд 27.2 оноо, 7 самбар дунджилсан байна. Харин Жон Уоллын хувьд 2018 оны 12 сарын 26-аас хойш талбай дээр гараагүй бөгөөд Вашингтон Визардс багтаа 10 жил хүчин зүтгэхдээ 20 оноо дунджилжээ.