Жэйсон Тэйтум таван см өсжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Тэйтум.jpg

Лигт дөрөв дэх улиралдаа тоглох гэж буй Бостон Селтикс багийн залуу од тоглогч Жэйсон Тэйтум энэ улиралд биеийн өндрөө 6'10" буюу 208 см гэж бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс таван см-ээр өссөн тоо юм. Ингэснээр Лос Анжелэс Лейкэрс багийн хүчний довтлогч/төв-ийн тоглогч Энтони Дэвистэй ижил өндөртэй болсон байна.