Яннис багтайгаа таван жилийн 228 саяын гэрээ хийлээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Giannis.jpg

Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Яннис Антетэкумпо Милуаки бакстайгаа таван жилийн 228.2 сая ам.долларын супер макс гэрээ хийлээ. НБЭ сонирхогчид түүнийг улирлын өмнөх солилцооны цонх нээгдсэн үеэр багаа орхих магалдлал өндөр гэж байсан хэдий ч тэрээр шийдвэрээ гаргажээ. Яннис гэрээ сунгасан талаараа:

"Энэ бол миний гэр, миний хот. Шоу үргэлжилнэ. Алив ээ, аваргын цомыг авъя" гэжээ. 

Дэвсгэр мэдээлэл:

Яннис Антетэкумпо Милуаки бакс багт найм дахь улиралдаа хүчин зүтгэх гэж буй бөгөөд сүүлийн дөрвөн улиралд 26.8 оноо, 11.2 самбар дунджилжээ.