Д.Наранбаатар: ЭМЯ-ны сайдыг огцруулах шалтгаанууд

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин 59 сек
30
legacy:Амараа зураг/maro/мөнхсайхан наранбаатар.jpg

Оном сангийн ТУЗ-ын дарга, доктор Д.Наранбаатар ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайханыг огцруулах үндэслэлүүдийг хэллээ.  Тэрбээр, “Миний бие хувь эрдэмтний хувьд ЭМЯ-ны сайд Тогтмолын Мөнхсайханы алдаатай шийдвэрүүд нь улс орныг маань сүйрэл рүү хөтөлж байгаа учраас түүнийг огцруулах үндэслэлүүдийг хэлье” гэсэн юм.  

БНСУ-аас коронавирусний 400 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур авч хэрэглэсэн. Хуурамч эерэг гарах магадлал 80-90 хувьтай. Ийм тестийг авах шаардлага байгаагүй.

Өвчтэй хүнийг өвчингүй гэж гаргах магадлал түргэвчилсэн оношлуурт 50-60 хувьтай. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан тархалт бол түргэвчилсэн оношлуурын алдаа байсан.

Түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх нь буруу гэсэн мэргэжлийн хүмүүсийн шийдвэрийг Т.Мөнхсайхан сайд огт дагаагүй, зөрүүдэлсээр асуудал үүсгэж байна. Мөнгө төгрөг завших гэсэн асуудал байгаа.

Т.Мөнхсайхан сайд Дархан хотын иргэдэд PCR-ийн шинжилгээ хийхийг эрс эсэргүүцэж, хоног хугацаа алдсан. Бид хүчээр шахуу PCR шинжилгээг багцалж хийгээд 20 гаруй хүнд вирус илрүүлэн халдварын голомтыг барьж авсан.

Т.Мөнхсайхан сайд бол хүний үг сонсдоггүй, мэдлэггүй, чадваргүй, юм ойлгодоггүй, лабораторийн салбарын талаар мэдлэггүй, байгалийн тэнэгдүү хүн байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.

Зохион байгуулалттайгаар хэвлэлийн тролл багаар намайг муулж, муутган, ЭМЯ-аас зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараасан.

Цар тахалтай тэмцэж байх ёстой хүн хэвлэл мэдээллээр өөрийгөө магтуулахад хамгийн их анхаарч байна.

Арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн УОК, ЗГ  “үхээнц шийдвэр” гаргасан. Уг шийдвэрт Т.Мөнхсайхан сайд хамгийн их нөлөөтэй.

Энэ байдлаараа яваад байвал Монгол Улс нэгдүгээр сарын дунд үед гамшгийн байдалд орно.

“Нэг өрх-Нэг шинжилгээ”-г далайцтай, хурдан зохион байгуулаад халдварын голомтоо барьж аваад тусгаарлалтад оруулахад 10-14 хоногийн дараа хүмүүст халдвар халдаах боломжгүй болно.

Т.Мөнхсайхан арванхоёрдугаар сарын 9-нд халдварын голомтыг барьж авсан гэж ерөнхий сайдаар худал хэлүүлсэн. Засгийн Газрынхаа эсрэг ажилласан. Амгалан гаалийн ажилтнаас халдвар илрэхэд халдварын голомтыг барьж аваагүй гэдэг маш тодорхой болсон.

Т.Мөнхсайхан сайд юу ч мэдэхгүй байгаа. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгүүд халдварын голомт болж байна. Үүнээс болоод иргэд ковидоос өөр шалгаанаар үхэж үрэгдэнэ.

Чадал муутай Монголыг минь бүү хэл чадалтай дэлхийн том улс орнуудыг хөл дээр нь сөгдүүлж байгаа цар тахалтай бид “галаар тоглож байгаа юм шиг” тэмцэж болохгүй.

Дотооддоо халдвар алдахгүй байх боломжтой байсан. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг нохойд барьдаг мод шиг ажиллуулсаар байгаад хүмүүс нь шургаж унаж байна.

ЭМЯ 18 тэрбум төгрөгийн өртөгтэй, дэлхийн дунджаас 6 дахин үнэтэй “Цахим эрүүл мэндийн мэдээлээл технологийн плампорм”-ыг БНСУ-аас худалдаж авсан.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    АНХ хөл хорио тогтоож байх.үед энэ хүн эрүүл мэндийн сайд байгаагүй.Ажил аваад хагас жил ч болоогүй бна.Энх саран сувилалыг Сарангэрэл сайд байхдаа шалгаруулсан.УОК тэр үед ажлаа муу хийсэн.ХӨҮСТ н эмнэлэгийн дарга энэ олон жил халдвар хамгааллын талаар эмнэлэгийн юу ч хийгээгүй,мөн цаг тайван байхад УЛС,ЭМЯ ямарч бэлтгэл хийгээгүй байсан нь харагдаж бна.Т үрүүчийн сайд мөн УОК дарга нарын алдааг ажил аваад хагас жил болоогүй сайд үүрэх ёсгүй.

  • Д
    Дамил5 жил өмнө

    Наранбаатар шиг ийм л эх оронч мэдлэг чадвартай залуусыг эх орондоо урьж авчран эрх мэдлийг нь олгон ажлуулмаар бнаа.мөнхсайхан гэж амьдрал мэдэхгүй баян айлын эрх хүүхэд юу хийж чадахгүй үтэр түргэн огцруул

  • Н
    Нэргүй5 жил өмнө

    Нэр төр албан тушаал хөөцөлдөж Монголын төр тэр дундаа ЭМЯ-г харлуулах муулах тэр тусмаа Сайд болон удирдах албан тушаалтнуудтай арсалдаж тэмцэж байгаа нь цар тахалтай энэ хүнд үед АНУ-аас үнэн худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийж Монголчуудыг сэтгэл зүй оюун санаагаар тоглохыг эрс эсэргүүцэж байна