Фото: Бархасбадь, Санчир гарагууд давхцав

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин 12 сек
00
legacy:hereglesen zurag/ф2.png

Бархасбадь, Санчир гаргууд сүүлийн 400 жилийн хугацаанд хамгийн ойр зайд давхацсан үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс сонирхон ажиглалаа.

Энэхүү хоёр том гараг 20 жил тутам хоорондоо ойртон ирдэг боловч олонх нь өдрийн цагаар тохиодог тул нүдээр харах боломжгүй байдаг. Их давхцал гэдэг нь Нарыг 12 жил тутам тойрон эргэдэг Бархасбадь, 30 жил тутам тойрон эргэдэг Санчир гаргууд дэлхийтэй нэг шугамд зэрэгцэх үйл явдлыг нэрлэдэг. Эдгээр гараг ийм ойр зайд 2080 онд дахин давхцах юм.

legacy:hereglesen zurag/ф1.png

Испанийн өмнөд нутгийн Ла Линеа хотоос хоёр гаргийн давхцалыг гэрэл зурагт ийнхүү буулгажээ. Гэрэл зургийг: Jon Nazca/Reuters

Кувейтийн одон орны гэрэл зурагчид цөлөөс их давхцалыг ажиглаж буй байдал. Гэрэл зургийг: Yasser Al-Zayyat/AFP/Getty Images

legacy:hereglesen zurag/ф3.png

АНУ-ын Вашингтон хотоос Сар, Санчир, Бархасбадь ийнхүү харагдсаныг "NASA" гэрэл зурагт буулгажээ. Гэрэл зургийг:Bill Ingalls HANDOUT/EPA

legacy:hereglesen zurag/ф4.png

Нью-Йорк хотод их давхцалыг ажиглаж буй хүмүүс. Гэрэл зургийг:Gina M Randazzo/ZUMA Wire/REX/Shutterstock

legacy:hereglesen zurag/ф5.png

Испанийн зүүн нутгийн Аликанте хотоос гаргууд ийнхүү харагджээ. Гэрэл зургийг:Manuel Lorenzo/EPA

legacy:hereglesen zurag/ф6.png

АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хот дахь нэгэн байшингийн урдаас хоёр гараг ийнхүү харагджээ. Гэрэл зургийг: Ethan Miller/Getty Images

legacy:hereglesen zurag/ф7.png

Тайландын Ко Чанг арлаас сүүн зам болон хоёр гараг ийнхүү харагджээ. Гэрэл зургийг: Chakarin Wattanamongkol/Getty Images

legacy:hereglesen zurag/ф8.png

АНУ-ын калифорни муж улсын Мохаве цөлөөс хоёр гараг ийнхүү харагджээ. Гэрэл зургийг:David Becker/ZUMA Wire/REX/Shutterstock

legacy:hereglesen zurag/гараг.jpg

Харин манай улсад хоёр гараг давхцаж буй үзэгдэл нэгэн зурагчны дуранд ийнхүү буусан байна. Гэрэл зургийг: Б. Мөнхдэлгэр