Сантад: Би бэлэг авахгүй, харин ковидыг эмчилж өгөөч

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/saaantaaa.jpg

АНУ-ын болон бусад орны хүүхэд багачууд жил бүр зул сарын баяраар Санта Клаусд захидал илгээн баяраар ямар бэлэг авахыг хүсэж буйгаа илэрхийлдэг. АНУ-ын шуудангийн албанаас эдгэээр хүслүүдийг биелүүлэхэд туслах зорилгоор "Сантагийн үйл ажиллагаа" хөтөлбөрийг зохион байгуулан ажилладаг. Харин энэ жил шууданд ирсэн захидлууд дунд Сантагаас бэлэг авахын оронд ковид-19 цар тахлыг эмчлэхэд тус болохыг хүссэн, эдийн засгийн хямралд өртсөн учир туслалцаа хүссэн хэд хэдэн захидлууд иржээ. Эдгээр захидлуудаас хүргэж байна. 

legacy:Амараа зураг/forsanta1.png

Хүндэт Сантад, Энэ жилийн зул сараар надад бэлэг хэрэггүй. Харин түүний оронд та ковид-19-ийг эмчлэх аргыг олж өгөн дэлхий ертөнцийг аварна уу хэмээн хүсэж байна. Баярлалаа. -Жона

legacy:Амараа зураг/forsanta6.png

Хүндэт Сантад, Үүнийг уншиж байгаад тань баярлалаа. Энэ жил манай гэр бүлийн хувьд хүндхэн жил байлаа. Бид байшингаа орхихоор болоод байна. Та тусалж болох уу? Маш их баярлалаа!