Францын гал сөнөөгчид шинжилгээнд тусалж байна

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/coroon.jpg

Францын гал сөнөөгчдийн баг хил дээр гацаад буй Их Британийн ачааны тэрэгний жолооч нарт коронавирусний 10 мянган оношлуурыг тараахад тусалж байна.

Франц ачааны тэрэгний жолооч нарт хилээр нэвтрэхээсээ өмнө шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа бөгөөд хариу нь сөрөг гарсан тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрөх юм. Их Британийн Зэвсэгт хүчний алба хаагчид оношлуур тараах ажилд хэдийн гар бие оролцож эхэлжээ. "The Independent" сонинд мэдээлснээр, Английн Кент гүнлэгт 6000 ачааны тэрэг гацжээ.

Францын 26 гал сөнөөгч уг ажиллагаанд тусламж үзүүлж байгаа талаар Францаас Их Британид суугаа Элчин сайд Катрин Колонна “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Эх сурвалж: BBC