Израиль өнөөдрөөс үндэсний хэмжээний хөл хорио тогтоов

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/израйл.jpg

Израильд өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний хөл хорио тогтоох гэж  байна. Энэ тухай  тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн  юм. Хөл  хориог улс орон даяар 2 долоо хоногийн хугацаатайгаар тогтоох юм байна.

Тодруулбал, үндэсний хэмжээний хөл хорионы өдрүүдэд 2 дахь шатлалын үйлдвэр аж ахуйн газруудыг хаах юм  байна. Үүний зэрэгцээ олон нийтийн тээврийн хэрэгслийн тоонд  хязгаар  тогтоож  иргэдийг орон гэрээсээ гарахыг нь хориглож  байна.

Мөн 9 сая  хүн амтай тус улсын  эрүүл  мэндийн  яамны мэдээгээр шинэ  коронавирусний вакцинжуулалт энэ 7 хоногт эхэлснээс хойш 140  мянган хүн  эхний тунгаа хийлгээд  байна. Гэхдээ Ерөнхий сайд Нетаньяху хоногт 100 мянган хүнийг вакцинд  хамруулахаар төлөвлөж  үүгээрээ  дэлхийн аварга  болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.